XPEL ULTIMATE/STEALTH хамгаалалтын хальсны арчилгаа нь удаан хугацааны турш чанарыг нь хадгалах, сэв үүсэлгүй өөрөө эдгэрэх чадвар, гялгар тольгор байдалыг хадгалах зэргээр эдэлгээний хугацааг нэмэгдүүдэг. Хальстай машинаа угаахдаа доорх зөвлөгөөг дагсанаар хальсны үзэмжийг сайжруулна.
- XPEL хамгаалалтын хальсыг суулгаснаас хойш 48 цагын дараа машинаа угааж болно. Үүнээс хойш хүссэн үедээ угаана.
- Та энгийн угаалга буюу бохирдлыг цэвэрлэгч бодистой усаар сайтар арчиж хатаахад хангалттай.
- XPEL-н арчилгааны бүтээгдэхүүнээс өөр ямар нэг өнгөлөгч, гялалзуулагч, WAX зэрэг нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх хэрэггүй. Дрилл өнгөлгөө хийх шаардлагагүй.
- Хорхой шавжны хүчил, давирхай болон бусад энгийн бус толбуудыг аль болох хурдан арилгана.
- 99%-н ариутгалын спирт эсвэл тусгай зориулалтын баримлан баллуур нь арилахад төвөгтэй толбуудыг арилгана. Арилахгүй байгаа толбо үүсвэл арилгах зааварчилгааг XPEL-н суурьлуулагчаас аваарай.
- Гэрэлд харагдаж байгаа царап, зураасууд нь тасалгааны температурт (20С) 20-30 минутанд өөрөө арилна.
- Хальсны ирмэг хэсгийг даралттай усаар хэт ойроос угаахаас зайлс хийнэ!.
- XPEL-ын албан ёсны суурилуулагчаар XPEL-ын хамгаалалтын хальсыг суурилуулсан тохиолдолд энэхүү баталгаа хүчин төгөлдөр үйлчилнэ. Та өөрийн байршил дахь XPEL-ын албан ёсны суурилуулагчыг www.xpel.com/lacotor хуудаснаас шалгана уу!
- Суурилуулалт хийлгэсэн өдрөөс 10 жилийн хугацаанд баталгаа хүчин төгөлдөр байна.
- Баталгаат үйлчилгээг авахын тулд XPEL хамгаалалтын хальсыг наалгасанг нотлох оригнал баримттай байх ёстойг анхаарна уу!
- XPEL-ын албан ёсны суурилуулагч баталгаат үйлчилгээг үзүүлэхдээ тухайн хэсгийг эвдрэлээс шалтгаалж хэрхэн янзлахдаа шийдэх ба шаардлагатай тохиолдолд хуулж аваад шинээр наана.
- XPEL болон түүний албан ёсны суурилуулагч нь хүчинтэй, хүчингүй баталгаа болохыг тогтоох, шийдвэрлэх эрхтэй.
- Баталгааны хамрагдах хугацаанд материалын чанар болон XPEL-ын зүгээс гарсан буруутай үйлдэлийг хариуцах ба гадны механик болон химийн хүчтэй нөлөөллөөс үүссэн эвдрэл гэмтэлийг хариуцахгүй!
- 0 жилийн хугацаанд XPEL-с өгсөн АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЗААВАРЫН ДАГУУ ТОГТМОЛ хэрэглэж байх ёстойг анхаарна уу. Арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглээгүйгээс шалтгаалж чанарт өөрчлөлт орох магадлалтайг сайтар анхаарна уу!
Шарлах буюу өнгө өөрчлөгдөх, тод толбо, хагарал, цэврүү болон хуулрах.
Авто осол эсвэл гадны санаатай, санаандгүй механик гэмтлүүд, хүчтэй химийн урвал, усанд удаан зогсох.