ТАВТАЙ МОРИЛНО УУ
2016

XPEL MONGOLIA

XPEL MONGOLIA

Найрсаг хамт олон Мэргэжлийн үйлчилгээ

XPEL MONGOLIA нь XPEL –ын Монголд дахь албан ёсны суурьлуулагч ба 2016 оноос хойш уг бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлээд байна. Бид 6  жилийн турш хийж буй бүх зүйлдээ чанар, нэр хүндээ нэн тэргүүнд тавьж ирсэн. Манайд хамгийн чадварлаг туршлагатай  ажилчид хамгаалалтын хальсыг суурилуулдаг. Бид Монгол улсад өндөр зэрэглэлийн хальсны зах зээлийн анхдагч төдийгүй хэрэглэгчидэд туршигдан таашаагдсан нэр хүндтэй бүтээгдэхүүн юм. Манай XPEL-ийн бүх бүтээгдэхүүн олон улсын баталгаагаар баталгаажсан.

Бид машины бүтэн өөрөө эдгэрдэг гялгар, матт, өнгөтэй хамгаалалтын хальс, цонхны гэрэл бууруулагч хальс, салхины шилийг гаднаас нь хамгаалах хальс зэргийг танд санал болгож байна.

XPEL

XPEL нь 1997 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл будагны хамгаалалтын хальс үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн. XPEL бол дэлхийн 83 улсыг хамарсан дэлхийн хэмжээний дилерийн сүлжээтэй, Nasdaq-д бүртгэлтэй Америкийн компани юм.

XPEL MONGOLIA

ЯАГААД XPEL ГЭЖ?

2011 онд XPEL дэлхийн анхны өөрийгөө эдгээдэг будаг хамгаалах хальсыг танилцуулж, салбарт хувьсгал хийсэн. 2018 онд XPEL зах зээл дээрх хамгийн дэвшилтэт тээврийн хэрэгслийн будаг хамгаалах хальс болох XPEL Ultimate Plus-ийг танилцуулсан.

Манай санд 300.000 автомашины зүсвэр байдаг ба бүх зүсвэрийг компьютераар хийгддэг.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

XPEL ULTIMATE/STEALTH хамгаалалтын хальсны арчилгаа нь удаан хугацааны турш чанарыг нь хадгалах, сэв үүсэлгүй өөрөө эдгэрэх чадвар, гялгар тольгор байдалыг хадгалах зэргээр эдэлгээний хугацааг нэмэгдүүдэг. Хальстай машинаа угаахдаа доорх зөвлөгөөг дагсанаар хальсны үзэмжийг сайжруулна.

  • XPEL хамгаалалтын хальсыг суулгаснаас хойш 48 цагын дараа машинаа угааж болно. Үүнээс хойш хүссэн үедээ угаана.
  • Та энгийн угаалга буюу бохирдлыг цэвэрлэгч бодистой усаар сайтар арчиж хатаахад хангалттай.
  • XPEL-н арчилгааны бүтээгдэхүүнээс өөр ямар нэг өнгөлөгч, гялалзуулагч, WAX зэрэг нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх хэрэггүй. Дрилл өнгөлгөө хийх шаардлагагүй.
  • Хорхой шавжны хүчил, давирхай болон бусад энгийн бус толбуудыг аль болох хурдан арилгана.
  • 99%-н ариутгалын спирт эсвэл тусгай зориулалтын баримлан баллуур нь арилахад төвөгтэй толбуудыг арилгана. Арилахгүй байгаа толбо үүсвэл арилгах зааварчилгааг XPEL-н суурьлуулагчаас аваарай.
  • Гэрэлд харагдаж байгаа царап, зураасууд нь тасалгааны температурт (20С) 20-30 минутанд өөрөө арилна.
  • Хальсны ирмэг хэсгийг даралттай усаар хэт ойроос угаахаас зайлс хийнэ!.
  • XPEL-ын албан ёсны суурилуулагчаар XPEL-ын хамгаалалтын хальсыг суурилуулсан тохиолдолд энэхүү баталгаа хүчин төгөлдөр үйлчилнэ. Та өөрийн байршил дахь XPEL-ын албан ёсны суурилуулагчыг www.xpel.com/lacotor хуудаснаас шалгана уу!
  • Суурилуулалт хийлгэсэн өдрөөс 10 жилийн хугацаанд баталгаа хүчин төгөлдөр байна.
  • Баталгаат үйлчилгээг авахын тулд XPEL хамгаалалтын хальсыг наалгасанг нотлох оригнал баримттай байх ёстойг анхаарна уу!
  • XPEL-ын албан ёсны суурилуулагч баталгаат үйлчилгээг үзүүлэхдээ тухайн хэсгийг эвдрэлээс шалтгаалж хэрхэн янзлахдаа шийдэх ба шаардлагатай тохиолдолд хуулж аваад шинээр наана.
  • XPEL болон түүний албан ёсны суурилуулагч нь хүчинтэй, хүчингүй баталгаа болохыг тогтоох, шийдвэрлэх эрхтэй.
  • Баталгааны хамрагдах хугацаанд материалын чанар болон XPEL-ын зүгээс гарсан буруутай үйлдэлийг хариуцах ба гадны механик болон химийн хүчтэй нөлөөллөөс үүссэн эвдрэл гэмтэлийг хариуцахгүй!
  • 0 жилийн хугацаанд XPEL-с өгсөн АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЗААВАРЫН ДАГУУ ТОГТМОЛ хэрэглэж байх ёстойг анхаарна уу. Арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглээгүйгээс шалтгаалж чанарт өөрчлөлт орох магадлалтайг сайтар анхаарна уу!

Шарлах буюу өнгө өөрчлөгдөх, тод толбо, хагарал, цэврүү болон хуулрах.

Авто осол эсвэл гадны санаатай, санаандгүй механик гэмтлүүд, хүчтэй химийн урвал, усанд удаан зогсох.

XPEL өндөр зэрэглэлийн, өөрөө эдгэрдэг хамгаалалтын өнгөгүй хальс. Өдөр бүр шинэ, сэтгэл амар